|

Паралимп : Манай тамирчид өнөөдөр тэмцээнээ эхлүүлнэ

“Бээжин 2022” өвлийн паралимпын XIII наадамд оролцох манай тамирчид өнөөдөр тэмцээнээ эхлүүлнэ. Наадамд ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цанын төрлөөр, Б.Цэрэнпунцаг уулын цанын төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд Гүйлтийн цанын хоёр тамирчин өнөөдөр 20 км, гуравдугаар сарын 9-нд спринт зайд, гуравдугаар сарын 12-нд 12.5 км зайд тус тус уралдана.

Харин Б.Цэрэнпунцаг гуравдугаар сарын 8-нд уулын цанын слаломын төрөлд уралдана. Б.Цэрэнпунцаг паралимпын наадамд уулын цанаар өрсөлдөх анхны монгол тамирчин бол Б.Ганболд гурав дахь олимпдоо хурд сорьж байгаа юм.

У.НАНДИН

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments